МММММХМ

Бүх банжигчдын ажил амьдар сайн сайхан уу?

Банжигт 24/24 шахуу суудаг байхад амьдрал дунд нь буцалдаг байлаа нтр гэж сүржин юм яриа яахуу, хөгжилтэй л байлаа, яджил хэн хаана ямар юмуу хийгээд хаагуур яваад байгааг андалгүй мэдчихдэг байлаа шүү. Хүмүүс гарсан орсон ажил төрлөө бичээд л, тал бүрийн сонин содон сонсдог байхад мэдээлэлтэй ч байж дээ. Сүүлийн үед хаа нэг нетээр орно, оронгуутаа банжиг руу оржвайгаан, хаа нэг юм нээж харахын... ихэнх сэдвүүдийг харахад банжигийнхан маань хайраа л ихээр магтан дуулалдаж байх шиг, хүн аялаж яваа дуу, голчлон яриж байгаа, ярихыг хүсэж хүлээж байгаа сэдвээрээ юу хүсэж байгаагаа илтгэсэн гэсэн ам яриа сонсожвайлаа... та нар минь хайраар дутаа юу даа л гэж... за за олон юм яриад яахуу

нэг ийм

Банжигчиддаа мэнд хүргэхийн зэрэгцээ

Банжиг эргэн хэвийн ажиллаж эхэлсэнд миний л хувьд их баяртай байна. "Ийм л зүйл болсон юм шүү дээ, уучлаарай" гэсэн сэдвийг уншлаа, Хүжий, Анжгай 2т баярлалаа гэж хэлмээр санагдлаа.

Би бас блогийн бичлэгүүдийг олж авч болох тухай уншаад баярлан гүйж явж байгаад нэг алдаа гаргачих шиг боллоо, яасын гэхээр сая гүүглээс блогоо хайтал яаг хэвээрээ гараад ирэхээр нь бушуухан шинэ блог нээжвайгаад хуулаад авчи гэж санаад блог нээлээ, нээхдээ яаг хуучин блогийнхаа хаягаар нээсийн тэр нь миний хуучин блог mg8668.bblog.net байснаар нээсэн гэсэн үг л дээ, эээ гэтэл гүүглээс хайгаад олсон блогоосоо бичлэгүүдээ хуулах гэтэл нэг ч бичлэг рүүгээ орж болохгүй шууд шинээр нээсэн блог гарч ирээдвайнаа... нээх хэрэгтэй бичлэгүүд байхгүй л дээ, сар сарын зайтай төрсөн 4 дүүгийнхээ тухай бичлэгүүдийг л авах гэсийн, бас сэтгэл гарган бичсэн эрхэм зочид-н сэтгэгдэлүүд хайран аа...

(Нийт: 2)